С.Амарсайханыг хотын даргаар томилохыг төлөөлөгчдийн 56.8% нь дэмжлээ
2019 оны 2 сарын 26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг томилохыг НИТХ-ын төлөөлөгчдийн олонх буюу 56.8% нь дэмжлээ.
Хотын даргыг тодруулах санал хураалт эхэлж, нийт 45 төлөөлөгч нууц саналаа өгсөн юм. Өмнөх санал хураалтын үед гарсан асуудлыг давтахгүй байх үүднээс төлөөлөгчдийн гар утсыг үлдээн, нэг нэгээр нь оруулж, саналыг нь авсан юм. Тооллогын комиссд НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл ахалж, Ц.Одонтунгалаг, Д.Амарбаясгалан, Г.Төмөрбаатар, Д.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажилласан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
600609
0 эможи
АМЖИЛТ
2019-02-27 08:38
АМАРСАЙХАН ДАРГАА ИРГЭДИЙН 0.7 ГА ГАЗРЫГ ЧАДАЛТАЙ НЬ ДЭЭРЭМ ХИЙЛГҮЙ ЯАЖ ХУВЬЧЛАХ ВЭ ИРГЭДЭД ХУВЬЧЛААД БАЙНА ГЭСЭН ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ГАЗАР АВЛАА ЧИН ҮНЭНДЭЭ ИРГЭДИЙН МАШ БАГА ХУВЬ ЭЗЭМШИЛ ГАЗРАА ХУВЬЧИЛЖ АВСАН ШҮҮ ЗАМ, СУРГУУЛЬ ЭНЭ ТЭР ГЭСЭН ШАЛТГААНААР КАДАСТРИЙН ЗУРГИЙГ ӨӨРЧИЛЖ ГАЗАРТ ОРСОН НЭРЭЭР ЦЭВЭРХЭН ДЭЭРЭМ ХИЙДЭГ БОЛООД УДАЖ БАЙНА ШҮҮ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс