252 иргэнд 14,2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлжээ

2019 оны 2 сарын 26

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/37 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 33 иргэнд, Сүхбаатар дүүргийн 10 иргэнд, Чингэлтэй дүүргийн 18 иргэнд, Хан-Уул дүүргийн 21 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 139 иргэнд, Налайх дүүргийн 9 иргэнд, Багануур дүүргийн 19 иргэнд, Багахангай дүүргийн 3 иргэнд нийт 252 иргэнд 14,2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлжээ.

Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 48 өрхийн  нийт 143 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээж өгсөн байна. 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/38 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 24, Чингэлтэй дүүргийн 12 иргэнд нийт 36 иргэнд 2,2 га зуслангийн ногоон бүсийн газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүллээ гэж Нийслэлийн газрын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600588
0 эможи

ХУДЛАА
2019-02-27 08:45
ЭНЭ МЭДЭЭЛЭЛД БИ Л ЛАВ ИТГЭХГҮЙ ГАЗРАА ӨМЧИЛЖ АВЬЯ ГЭХЛЭЭР ТХОТ ТӨЛӨВЛӨЛТӨНД ОРООГҮЙ ГЭНЭ ЗАМЫН КАДАСТРТ ОРСОН ГЭНЭ ЗӨНДӨӨ ОЛОН ШАЛТГААН ХЭЛНЭ ХАРИН ӨӨРСДӨӨ БОЛ ЯМАР ШАЛТГААНТАЙ БАЙСАН Ч ДУРААРАА КАДАСТРИЙН ЗУРГИЙГ ЗАСААД БОЛГОЧИХДОГ ДҮР ЗУРАГ БИЙ БОЛООД УДАЖ БАЙНА АМАРСАЙХАН ДАРГАА ИРГЭДИЙН 0.7 ГА ГАЗРЫГ ЧАДАЛТАЙ НЬ ДЭЭРЭМ ХИЙЛГҮЙ ЯАЖ ХУВЬЧЛАХ ВЭ ИРГЭДЭД ХУВЬЧЛААД БАЙНА ГЭСЭН ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ГАЗАР АВЛАА ЧИН ҮНЭНДЭЭ ИРГЭДИЙН МАШ БАГА ХУВЬ ЭЗЭМШИЛ ГАЗРАА ХУВЬЧИЛЖ АВСАН ШҮҮ ЗАМ, СУРГУУЛЬ ЭНЭ ТЭР ГЭСЭН ШАЛТГААНААР КАДАСТРИЙН ЗУРГИЙГ ӨӨРЧИЛЖ ГАЗАРТ ОРСОН НЭРЭЭР ЦЭВЭРХЭН ДЭЭРЭМ ХИЙДЭГ БОЛООД УДАЖ БАЙНА ШҮҮ
keyboard_arrow_up