СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар усны үерийн аюулаас болгоомжлоорой

2019 оны 2 сарын 26

Цас их орсон, өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд их хэмжээний цас хуримтлагдсан газруудад урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан шар усны үер буух эрсдэлтэй байна. Иймд цас ихтэй уулын ам, бэл дагууд суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллага хашаа болон ойр орчмынхоо цасыг зайлуулах, суваг, шуудууг сэргээж, үерийн усны голдрилыг өөрчлөх зэрэг шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар газрын гадаргын цасан бүрхүүл, голын цас, мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудаар зорчиж болохгүйг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600584
0 эможи

Зочин
2019-02-26 17:18
хотын гудамжаар овоорсон их мөсөө яах гэж байна? одоохон үер боллоо. хагалж зөөгөөд мод зүлгээ усал.
keyboard_arrow_up