ШУУД: нийслэлийн АН-ын бүлэг дахин 1 цагийн завсарлага авлаа

2019 оны 2 сарын 26

ШУУД: Хотын даргыг томилох асуудлаар АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа Arslan.mn

НИТХ-ын VII хуралдаан ээлжит бусаар хуралдаж байна. Хурал 11.30 цагт эхэлсэн ч НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү нэг цагийн завсарлага авч, эргээд хуралдаж байгаа.

Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг дэвшүүлэхээ мэдэгдэв. Тэрээр “НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд би суусан. Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд нэр дэвшсэнтэй холбоотой намайг МАН-аас хасч, мөн бүлгийн гишүүнээр хаслаа. МАН-ын бүлгээс таван хүнийг тооллогын комисст оруулна гэж байсан. Ямар нэг байдлаар нөлөөлөхгүйгээр НИТХ-ын төлөөлөгчдийг саналаа өгөх боломжоор хангаж өгнө үү” гэв.

Мөн МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлжээ. 

НИТХ-ын хуралдаанаар иргэн Э.Бямбацэрэн нийслэлийн Засаг даргад нэрээ дэвшүүлж байгаа талаараа бичгээ ирүүлжээ. Гэвч нийслэлийн Засаг даргад НИТХ-ын төлөөлөгч, нам, эвслээр нэр дэвшүүлдгийг хурал  даргалагч онцлоод, нэрийг нь дэвшүүлэх боломжгүй гэдгийг тайлбарлав. 

Улмаар НИТХ-ын төлөөлөгчид хоёр нэр дэвшигчид нууцаар саналаа өгнө. Энэ асуудалтай холбогдуулан тооллогын комиссын бүрэлдэхүүнд багтах төлөөлөгчдийг сонгох асуудал маргаан дагуулж байна. 

Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авах хүсэлт гаргав. Харин хурал даргалагчийн зүгээс хэлэлцэж байгаа асуудлыг шуурхайлах шаардлагатай байна гэж үзэн нэг цагийн завсарлага өглөө. 

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600574
0 эможи

keyboard_arrow_up