Нийслэлийн засаг дарга хэн болох нь АН-аас хамаарна
2019 оны 2 сарын 26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох талаар НИТХ-ын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 11.30 цагт хийхээр товлосон.
Ээлжит бус VII хурлын эхэнд хэлэлцэх асуудал болох нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг баталсан юм. Хэлэлцэх асуудлыг танилцуулахын өмнө НИТХ дахь АН-ын бүлэг горимын санал гаргаж, нэг цагийг завсарлага авлаа.
Ингэснээр НИТХ-ын ээлжит бус хурал 12.30 цагт үргэлжлэхээр болов. Нийслэлийн засаг дарга хэн болох нь АН-аас шууд хамаарахаар харагдаж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
600572
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс