Галзуу өвчний эрсдэлд өртсөн 37 тохиолдол бүртгэгджээ
2019 оны 2 сарын 26
Он гарсаар галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол ГовьАлтай, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Завхан аймгийн 16 сум, нийслэлийн 3 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 37 тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс: тэмээнд 1(2.7%), мануулд 3(8.1%), эзэнтэй нохойд 7(18.9%), эзэнгүй нохойд 7(18.9%), үнэгэнд 7(18.9%), чононд 12(32.4%) уруулж ноцуулж вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан.
Мал, амьтны дунд галуугийн өвчлөл ихсэж буйтай холбогдуулан ЗӨСҮТ-өөс ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
- Галзуу өвчний эрсдэлд өртөх аливаа эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байх
- Мал, тэжээвэр амьтны зан авирыг ажиглаж, өөрчлөлт илэрсэн үед яаралтай мал эмнэлгийн байгууллагад мэдээлэх
- Гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах
- Хэрэв галзуугийн сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн тохиолдолд нэн даруй савантай усаар шархыг 10-15 минут сайтар хөөсрүүлэн угаах, эмнэлэгт яаралтай хандаж, вакцины бүрэн тунд хамрагдах
- Малчид бэлчээрт зэрлэг амьтны дайралтад өртөхөөс сэргийлэх, шалтгаан тодорхоогүй мал, амьтан үхсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Зоонозын өвчин судлалын үндэсний төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
600566
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс