Нуугдмал гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулна
Монгол Улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 60-70 хувийг хулгай, хүний эрүүл мэндэд гэмтэл учруулах гэсэн 2 төрлийн гэмт хэрэг эзэлж байна.
Энэ төрлийн гэмт хэрэг нь сүүлийн 5 жилийн судалгаагаар нийт гэмт хэргийн 25-30 хувийг тогтмол эзэлж, хулгайлах гэмт хэргийн дараа орж байгаа.
2018 оны 02 дугаар сарын 01-нээс хойш Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийн шинжтэй 12251 гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлтийн 11556, мөрдөн байцаалтын 6109 хэрэг шалгаж, түдгэлзүүлсэн 11 хэргээс 7 хэргийн оргодлыг олж баривчлан одоо оргосноос түдгэлзүүлсэн 4 хэрэгтэй байгаа. Бид албаны 2018 оны хүрэх түвшингийн шалгуур үзүүлэлтээ тодорхойлж, хэргийн илрүүлэлтийг 60 хувьд хүргэх зорилт тавин ажилласны үр дүнд жилийн эцсийн байдлаар “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн илрүүлэлт 64,9 хувь, энэ оны 1 дүгээр сараас 51.0 хувиар, урьд оны мөн үеэс 12.3 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.
Алба хаагчдын гар дээр нэг мөрдөгч нийслэлд дунджаар 15 гомдол мэдээлэл, 29 хэрэг, орон нутагт 12 гомдол мэдээлэл, 17 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэдий мөрдөгчдийн ачаалал их байгаа ч нуугдмал гэмт хэргийг илрүүлэх ажлыг сайжруулахаар ажиллаж байгаа аж.