Ашиглалтын шаардлага хангахгүй “НЭХМЭЛИЙН 5-Р БАЙР”-ны иргэд ШИНЭ БАЙРАНДАА орлоо

2019 оны 2 сарын 25

Arslan.mnАшиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийг хотын захиргаанаас хийж хэрэгжүүлж байгаа. Тэгвэл энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 2-р хороо Нэхмэлийн 5-р байрыг буулган, шинээр 16 давхар 112 айлын орон сууц барьж, өнөөдөр иргэд шинэ байрандаа орлоо.

Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, гүйцэтгэгч компани болох Фүжи констракшин ХХК-ий захирал н.Мөнхтуяа, шинэхэн байрандаа орох иргэд болон бусад төлөөлөл оролцсон юм.

Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны “Нэхмэлийн шар” гэх тодотголтой нийт 20 байрыг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсан бөгөөд өнөөдөр ийнхүү 5-р байранд амьдарч байсан 27 айл шинэхэн орон сууцандаа орж байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

Arslan.mn

2015 онд УИХ Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хууль баталсан. Энэ хууль батлагдсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улс орон даяар орон сууцнуудад үзлэг, шалгалт хийсэн. Тус шалгалтаар улсын хэмжээнд 234 байр ашиглалтын шаардлага хангахгүй буулгах шаардлагатай, эрсдэлтэй байр гэсэн дүгнэлт гарсан. Эдгээр байрнуудаас 138 нь Улаанбаатар хотод байгаа. Харин Хан-Уул дүүрэгт 44 барилга байгаа. Тэр дундаа 1, 2, 3 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 25 байр байна. Өнөөдрийн байдлаар дээрх 25 орон сууцнаас 22 нь байр дээр компаниуд нь шалгараад ажлаа эхлүүлээд явж байна. Бид иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс энэ мэт олон төслийг хийж хэрэгжүүлэх болно.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 234 ашиглалтын шаардлага хангахгүй байр, орон сууц байна гэсэн тооцоо бий. Нийт 6300 гаруй өрхийн 20 гаруй мянган иргэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч байна гэсэн үг. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл 40 гаруй хувьтай явагдаж байна. Хотын төв байршил сайтай газруудад амжилттай хэрэгжиж байгаа бол  захын, гэр хороололд төсөл хэрэгжих явц удаашралтай байна. Энэ төслийг үргэлжлүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал. Тэд нэгдмэл нэг санаа, бодолтой байж,  хэрэгжүүлэгч компанитайгаа нягт ажилласнаар цаг хугацаа хэмнэж, байрандаа ороход асуудалгүй болно. Нийслэлийн зүгээс Монгол улсын Хөгжлийн банктай хамтран “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл”-ийг цаашид үргэлжлүүлнэ. Иргэдтэйгээ сайн ойлголцож, нэгэн хүслийн төлөө хамт зүтгэсэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, гүйцэтгэгч компани болох Фүжи констракшин ХХК-ий хамт олонд талархал илэрхийлье.

Arslan.mn

Нэхмэлийн тавдугаар байранд амьдарч байсан 27 иргэдэд тус компаниас 8 мкв нэмж өгсөн бөгөөд байраа томруулах хүсэлтэй бол мкв нь 2 сая төгрөгөөр авах боломжтой юм байна. Харин  энгийн иргэдэд худалдаалах үнэ нь мкв нь 2 сая 900 мянган төгрөг ажээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600534
2 эможи

keyboard_arrow_up