2019 онд орон сууцны эрэлт нэмэгдэж, иргэд 2 өрөө орон сууц худалдан авах хандлагатай байна
2019 оны 2 сарын 25
Барилгын салбарын бодлого боловсруулагч, судлаач, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон "Property investment Ulaanbaatar 2019" арга хэмжээг Монкон пропертис компани зохион байгуулав.
Өнгөрсөн онд нийслэлд 2000 айлн орон сууцыг гэр хорооллын бүсэд ашиглалтад оруулжээ. Гэвч зах зээлд 2 мянган орон сууц борлогдоогүй статистик бий аж.
Энэ үеэр ММСG компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ "Орон сууцны эрэлт энэ онд нилээд өсөх төлөвтэй ч ирэх жил буурах хандлагатай" гэлээ. Иргэд 2 өрөө орон сууц худалдан авах нь их байгаа тухай мэргэжилтнүүд дуулгаж байв. Одоогоор орон сууцны зээлийн үлдэгдэл 4,4 их наяд төгрөгт хүрээд буй гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
600532
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс