Талийгаачийн хувцаснаас гурван ширхэг гэрээслэл олдсон байна

2019 оны 2 сарын 25

Цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан Л.Бямбаа шүүгч гурван ширхэг гэрээслэл үлдээсэн байжээ. Эх сурвалжийн өгүүлснээр талийгаачийн хувцаснаас өөрийн гараар бичсэн гэрээслэл олдсон байна.

Image may contain: 1 person, standing, sky, mountain, outdoor and nature

Одоогоор гэрээслэлд юун талаар бичсэн нь тодорхойгүй бөгөөд хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэс шалгаж байна. Талийгаачийн авлига, хээл хахуул авсан гэх хэрэгт холбогдуулан шалгагдах болсон Салхитын мөнгөний орд нь Дундговь аймгийн Гурван сайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг. Тус ордыг иргэн Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан гэх хоёр хүн 2010 онд “Жи Пи Эф” гэх нэртэй компани байгуулах үзэс мэдэлдээ шилжүүлэн авсан юм. Ингэхдээ Ш.Мөнгөншагай нь тус компанийн мэдэлд байх Салхитын мөнгөний орд газрын 60 хувь, Г.Жаргалан нь үлдсэн хувийг эзэмшдэг байж. Гэтэл БНХАУ-ын иргэд Г.Жаргалсайханд Салхитын мөнгөний орд газрыг худалдаж авах саналыг тавих болсноор маргаан дэгдсэн байдаг. Учир нь худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг хуурамчаар зурж, “Жи Пи Эф” компанийн хувьцаа, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ зэргийг хуурамчаар үйлдсэн байна. Гэрээг 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн огноогоор бичиг баримтыг бүрдүүлж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. Ингээд Салхитын мөнгөний орд газрыг худалдаж авсан хятадууд үйл ажиллагаа явуулах гэсэн боловч өөрийн гэсэн компани байхгүй байсан учир “Си Си Эм Икс” компанийн захирал Жин Жиа Минтай хамтран ажиллах болсон байна. Уг хэргийн араас нэхсэн хууль хяналтынхан дээрх хэрэгт холбогдуулан хэд хэдэн албан тушаалтан, иргэдийг саатуулсан гэх мэдээлэл бий.

Харин талийгаачийн амиа алдсан талаар ШШГЕГ-ын хобогдох албан тушаалтан дараах мэдээллийг өгсөн юм. Үүнд, талийгаачийн сэтгэл санаа тогтворгүй байх, сэтгэлээр унасан гэх зүйл хяналтын камерт бичигдсэн бичлэгээс ажиглагдаагүй. Мөн давхар бүрт, өрөө бүрт хяналтын камер байдаг. Хянагч тухайн үед сэрэмж болгоомж алдсан байхыг үгүйсгэхгүй. Нэг давхарт 30 орчим өрөө байдаг. Эдгээрийг давхарын хянагч хянадаг. Журмын дагуу сэжигтний өөрийн хүсэлтээр гадуур хувцастай оруулахыг зөвшөөрдөг гэсэн юм.

Ямартай ч Салхитын мөнгөний ордын гол учгыг тайлах ёстой гэж таамаглаж байсан гэрч амиа алдчихлаа. Гэрээслэлд чухам юу өгүүлсэн, хэргээ хүлээсэн эсэх, эс бөгөөс дээрх хэргийн үнэн мөнийг илчилсэн эсэх нь тодорхойгүй байна. Нөгөөтэйгүүр, гэрээслэлийг талийгаач яг өөрийн гараар бичсэн үү гэх сэжиг эндээс урган гарч ирж буй. Учир нь ШШГЕГ-аас мэдээлсэнчлэн өрөө болгон хяналтын камертай атлаа сэжигтэн амиа хорлож байхад нь мэдэлгүй цаг алдсан гэхээр талийгаачийн үхлийн цаана томоохон нууц бий юм биш гэж хардахад хүргэж байна.

 Эцэст нь хэлэхэд түүнийг үнэхээр амиа хорлосон эсэх, эл хэрэгт ямар оролцоотой байсныг гагцхүү дээрх гэрээслэл л нотолно. Тиймээс гэрээслэл замаасаа бүү алдагдаасай, битгий солигдоосой билээ.

Эх сурвалж: 24tsag.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
1
confuse an post
2
angry an post
2
600530
12 эможи

Зочн
2019-02-26 09:12
Талийгаач шүүхээс гараад олон жил болсон,тэтгэвэртээ гараад өмгөөлөгч хийж бсан,ШЕЗ д байхдаач олон нийт хариуцсан ажилтан зэрэг л ажил хийж бсан бна.Монголчуудаа наана чинь хамгийн үнэт зүйл болсон хүний амь насны тухай яригдаж бхад яасан бүдүүлэг муухай хараалын үгээр бурхан болоочийг доромжилж бнаа.Тэр үйл лай хараал зүхэлтэй чинь хамт өөрийн чинь толгой гэр бүл үр хүүхэд дээр чинь эргэж буудаг юм да.Монголчууд хөгжихгүй бгаагийн шалтгаан нь сайн үг хэлэхээсээ муу үг хэлэх нь илүү бгаад л гол учир бгаа юм
Иргэн
2019-02-26 00:15
Онигоо хорвоо
Оюунгэрэл
2019-02-25 21:03
Ямар шуурхай ажлаа вэ? Талийгаач өөрөө гараараа бичсэн байна гэж хэн тогтоов .Энэ өндөр чадвартай,өөртөө итгэлтэй хүмүүсээ ээдрээтэй
Зочин
2019-02-25 17:44
Цагдан хорих төвд үзэг цаас оруулдаг юм уу
Зочин
2019-02-25 15:50
Талийгаач шүүгч байсан. Тэтгэвэртээ гараад 10 аад жил болж байсан байх. Өмгөөлөгч хийж байсан. Тэгэхээр яагаад өмгөөлөгч гэж бичиж болохгүй гэж.
keyboard_arrow_up