ФОТО: “Хэвтүүл“ хөдөлгөөнөөс ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохоо өнөөдөр мэдэгдэв

2019 оны 2 сарын 25

"Хэвтүүл"  хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, 60 тэрбумын хэрэг, концесс тендерийн хэрэгтэй холбоотой албан тушаалтнуудад хуулийн өмнө, ард түмний өмнө хариуцлага хүлээхийг шаардах зорилготойгоор 2019 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулахаар болсон тухайгаа мэдэгдсэн юм.

Arslan.mn

“Хэвтүүл” хөдөлгөөний тэргүүн Э.Тамир

Arslan.mn

  ЖДҮХС-ийн асуудалтай хэргийг намдаахын тулд 60 тэрбумын хэргийг ярьж,  ЖДҮ-г орхигдуулж, энгийн нэг жижиг зээл мэтээр ард иргэдэд ухуулж байна. Тэд бага хүүтэй зээл авч болж байхад бид яагаад жирийн ард иргэд авч болдоггүй юм. Тэр утгаар ЖДҮХС -ийн асуудал сөхөгдсөн цагаас эхлэн идэвхтэй тэмцсээр ирсэн хэсэг залуус нэгдсэн "Хэвтүүл" хөдөлгөөнийг эхлүүлж байна. Цаашдаа ч энэ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

Хэвтүүл” хөдөлгөөний  удирдах зөвлөлийн гишүүн Б.Ган-Эрдэнэ

Arslan.mn

 “Өөрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гэж тооцогдох болсон 60 тэрбумын сүлжээ, концессийн луйвар, хувийн өмчийг нийгэмчлэхиийг илтэд уриалж байгаа энэ нөхцөл байдал ард түмний бухимдлыг маш ихээр төрүүлж байна.

Мөн ардчиллын суурь үнэт зүйлсэд илтэд заналхийлсэн үг, үйлдлийг эрх баригчдын зүгээс гаргах боллоо. Эрх баригчдын зүгээс ЖДҮХСанг хувьдаа завшсан улс төрчидтэй хариуцлага тооцох нь бүү хэл, харин ч хаацайлж, өмгөөлж хамгаалсаар өдий хүрлээ. Ингээд зогсохгүй ЖДҮ хулгай болон, 60 тэрбумын сүлжээгээр барьцаалагдсан УИХ, Засгийн газрын гишүүдээрээ дамжуулан ШХАБ-д элсэх урвагч санаагаа гүйцэлдүүлэхээр улайрч байна. Энэ байдлыг энэ хэвээр нь дуусгаж болохгүй.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600526
1 эможи

keyboard_arrow_up