Нийслэлийн томоохон үйлчилгээний төвүүдэд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна
2019 оны 2 сарын 25
Дүнжингарав худалдааны төв, Драгон, Мишээл экспо, 6 буудал дахь нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд “ИРГЭНИЙ ХЯНАЛТЫН ТӨВ”-ийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн.
Иргэний хяналтын төвд АТГ-ын албан хаагчид болон Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд төвлөрөн сууж ажиллаж байна. Иргэний хяналтын төвүүдэд ажиллах явцад иргэдээс төрийн үйлчилгээний талаар, мөн төрийн албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг хүлээн авч, арга зүйн зөвлөгөө өгч, ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг шуурхай шийдвэрлэж байна.
Эх сурвалж: АТГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
600523
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс