Хориндөрвөн “ЛОМБАРД“-ыг 22 сая төгрөгөөр торгожээ

2019 оны 2 сарын 22

Хулгайн аргаар олсон компьютер, notebook, гар утас, зурагт болон бусад үнэд хүрэх эд зүйлсийг барьцаалан зээлдүүлэх газарт бусдын нэрээр тавьдаг зөрчил их байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс “Ломбард” арга хэмжээг хариуцсан хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаж байна. Тус хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүдэх 71 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. 
Тус шалгалтаар алба хаагчид аж ахуй нэгжүүдэд доорхи шалгалтыг хийжээ. ҮҮНД:
- Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл
- Эд зүйл хадгалах хүндрүүлэгчтэй сейф
- Хяналтын камер
- Үйлчлүүлсэн иргэдийн бүртгэл 

 Хяналт шалгалтын үеэр зөрчил илэрсэн 24 аж ахуй нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулиар нийт 22 сая 800,000 төгрөгийн торгууль ноогдуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600478
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up