ФОТО: Иргэд, аж ахуйн нэгжүүд архивын газарт хувийн сан хөмрөг үүсгэх бүрэн боломжтой
Нийслэлийн харьяа байгууллагуудын архивын бичиг хэргийн ажилтнуудад зориулсан тусгай төрлийн баримтаар хадгаламжийн нэгж бүрдүүлэх, нөхөн бүрдүүлэлтийг хийх тухай арга зүйн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Архивыг баримт бичгийн төрлийг цаасан суурьтай, тусгай төрлийн баримт хэмээн хоёр хуваадаг байна. Тусгай төрлийн баримтад нь гэрэл зураг, дүрс бичлэг, дуу авиа, кино, зураг төслийн баримт ордог байна. Өнөөдрийн сургалтад нийслэлийн харьяа 50 гаруй байгууллагын архивын бичиг хэргийн ажилтнууд оролцож туршлага судаллаа.
Нийслэлийн архивд одоогийн байдлаар 300 гаруй байгууллага хөмрөг үүсгэн баримтаа шилжүүлчихсэн. Эдгээрт бүгдэд нь тусгай төрлийн баримт дагалдаж ирдэг. Тоог тодорхой хэлж чадахгүй байгаа шалтгаан нь дамар гэхэд метрээр, СD, DVD нь багтаамжаараа гэх зэрэг тоолох арга нь өөр байдаг учраас тэр юм.
Бас шуудхан хэлэхэд архивд иргэдийн зүгээс судалгааны зорилгоор, танин мэдэхүйн чиглэлээр хандах хандлага сул байдаг. Иргэд өөрт тулгамдсан асуудлаар л түлхүү ханддаг. Энэ нь магадгүй архивын зориулалтын байргүй, уншлагын танхимгүй байдал нь сул тал болж байгаа байх” хэмээн ярилаа.
Мөн иргэн, аж ахуйн нэгжүүд хувийн сан хөмрөг үүсгэх бүрэн боломжтой учир цуглуулж, хураасан зүйлсээ тодорхой гэрээний хүрээнд архивд хадгалуулан, түүхийн үнэт өв болгох бүрэн боломжтой гэдгийг сургалтын үеэр онцлон хэлсэн юм.
Эх сурвалж: Гэрэл зургийг MPA.MN
|