Н.Пүрэвдорж: Жолооны үнэмлэхний нийлүүлэлт дөрөвдүгээр сарын 15-наас хийгдэнэ

2019 оны 2 сарын 22

Жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал ахиулна, жолооч болгоно гэж төрийн байгууллагын ажлыг хувиараа хийдэг мэтээр бусдад итгүүлж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Өөрсдийгөө оюутан гэж танилцуулсан 20-21 насны  хоёр этгээд одоогийн байдлаар 60-70 удаа бусдыг залилж, амар хялбар аргаар мөнгө олох арга хэрэгсэл болгон гэмт хэрэг үйлдснээ хүлээгээд байна. Энэ талаар бид  Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн ахлах  байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодрууллаа.

Холбоотой Зураг

- Цахимаар зарын дагуу эрх сэргээх, ангилах ахиулах зэрэг  ажил  үйлчилгээг төрийн байгууллагын нэрийг барьж залилан хийсэн этгээдүүдийн талаар товч мэдээлэл өгнө үү?

- Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв нь жолооны үнэмлэхтэй холбоотой үйл ажиллагааг явуулдаг.  Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зарим иргэд сошиал группуудээр жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал ахиулна гэж хуурамч хаяг ашиглан зар тарааж залилсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Үүний дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулахад иргэд цахим хаягны цаана хэн байгааг мэдэхгүй, бусдын итгэлийг алдаж залилангийн гэмт хэрэг үйлдэж байгаа гэмт этгээдүүдэд мэхлэгдэн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол буурахгүй байна.

- Ямар аргаар иргэдийг залилсан бэ?

- Хуурамч зараа элдэв аргаар иргэдэд итгүүлэн мөнгийг нь авч хохироосон байдал их байна.Иргэн Л, Г нар бүлэглэн 70 шахам иргэнийг хууран мэхэлж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдон  Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

- Ангилал ахиулах, эрх сэргээх, үнэмлэх олгох үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа вэ?

- Цахимаар болон зар мэдээллээр  эрх сэргээх, ангилал ахиулах ямар ч боломжгүй. Жолооны сургуульд орж, сургалтын гэрээ байгуулан, зургаан дүүрэгт энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй сургуулиудад шалгалт өгч байж, ангилал ахиулан эрхээ сэргээнэ.

Тээврийн хэрэгсэл жолоодох болон зөрчлийн оноо хасуулсан иргэд 3 цагийн сургалтад хамрагдснаар тэнцсэн тохиолдолд манай төвөөс үнэмлэхээ авах боломжтой.

- Жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй, түр үнэмлэхээр  замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар олон байгаа. Хэзээнээс энэ үйл ажиллагаа эхлэх вэ?

- Цагдаагийн ерөнхий газартай тендэр авсан компанитай гэрээгээ хийсэн. Нийлүүлэлт нь 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас хийгдэнэ. Одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд маань нийлүүлэлт эхлэхээр Монгол шуудан компанийн захиалгын утсанд хандаж авч болно.

Мөн Дүнжингарав төв, Драгон төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас тухайн үнэмлэхээ авч болно. Нийлүүлэлт эхлэхээр бид 20-30 хоногийн дотор  хэвлэж дуусгана гэж төлөвлөж байгаа. Одоо шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 47,000 иргэний материал ирсэн байгаа.

- Иргэддээ хандаж ямар  сэрэмжлүүлэг хүргэх вэ?

- Хуурамч хаягаар төрийн байгууллагын үйл ажиллагааг хүргэдэг мэт залилан хийдэг иргэдээс болгоомжилж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг анхааруулж байна. Энэ төрлийн бүх үйлчилгээг манай төвөөс зохион байгуулж байгаа гэдгийг албан ёсоор хэлэх байна.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
600473
1 эможи

Зочин
2019-02-25 11:27
Банкны картаас нууцлал бага. Тэгээд банкны карт захиалахаас их мөнгө авдаг байж хурдан хэвлээд өгчих хэрэгтэй шүү дээ
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up