АНХААРУУЛГА: Таксинд суухдаа машиных нь улсын дугаарыг цээжлээрэй
2019 оны 2 сарын 21
2 дугаар сарын 16-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 утсанд БГД, ЧД-ийн нутаг дэвсгэрт ганц нэгээрээ яваа бүсгүйчүүд такси унаанд суух үедээ бусдад дээрэмдүүллээ гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Тус хэргийн дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулахад 23 настай П,16 настай А нар бүлэглэн бусдыг дээрэмддэг болохыг нөхцөл байдлаар тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иргэдэд сэрэмжлүүлэхэд шөнө оройн цагаар такси унаагаар үйлчлүүлэхдээ баталгаатай такси унаагаар үйлчлүүлэх, таксинд суухдаа тухайн машины улсын дугаар болон маркыг сайн тогтоож цээжлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
600445
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс