ҮЙЛ ЯВДАЛ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно
Holiday Inn зочид буудалд
09:00 цагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын орон тоогоор хангасан Европын холбооны шилдэг туршлагыг дэлгэрүүлэх семинар болно.
Новотел зочид буудалд
09:00 цагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно.
ХХААХҮЯ-нд
09:00 цагаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно.
Blue sky зочид буудалд
09:00 цагт УУХҮЯ, СЕСМИМ төсөл хамтран зохион байгуулж буй “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/” төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно.
Кемпински зочид буудалд
09:30 цагаас Улсын бүртгэлийн салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн эхэлнэ.
Blue sky зочид буудалд
10:00 цагаас “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн нээлт болно.
Корпорейт зочид буудалд
11:00 цагаас эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клубээс “Утааг бизнес болгох боломж бий юу?” хэлэлцүүлэг зохион байгуулна.
Богд хааны ордон музейд
11:00 цагт "Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэнгийн нээлт болно.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт
11:00 цагаас улсын бүртгэлийн цахим сүлжээнд сум, хороодыг холбох талаар мэдээлэл хийнэ.
Мэдээллийн технологийн үндэсний паркт
11:00 цагаас "Монгол бичгээр бичих шинэ боломж болон Т.Дашцэдэн багшийн гар бичмэл фонт"-ыг танилцуулна.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Сэлэнгэ аймгийн Мандал суманд долоон настай хүүг хөнөөсөн этгээдэд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон талаар талийгаач хүүгийн аав, ээж мэдээлэл хийнэ.
ОБЕГ-т
12:00 цагаас БОАЖЯ-наас гурав, дөрөвдүгээр сарын цаг агаарын нөхцөл байдлыг танилцуулна.
Хууль зүйн үндэсний хүрээлэнд
15:00 цагаас “Улаанбаатар хотын бохирдлыг бууруулах иргэнд ойрхон шийдэл” хэлэлцүүлэг болно.