“E-POLICE” апплейкэшн ашиглан 90 гаруй зөрчилд хариуцлага тооцжээ

2019 оны 2 сарын 20

Холбоотой Зураг

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар хамтран “E-Police аппликейшнийг гарган ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт E-POLICE гар утасны апплейкэшн ашиглан ирүүлсэн 90 зөрчилд хариуцлага тооцсон байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй хүн “E-POLICE” апплекэйшн татан авч ашиглаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600407
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up