Шинэ орон сууцны нийлүүлэлт 20 хувиар нэмэгдэв
2019 оны 2 сарын 19
Зах зээлд хамгийн их борлуулагдаж байгаа орон сууцны дийлэнхийг дундаж болон стандарт зэрэглэлийн орон сууц эзэлж байна. Байранд орох хүсэлтэй олон гэр бүл байхад, зах зээл дээр борлуулагдаагүй байр олон мянга бий. Тодруулбал, өнөөдөр орон сууцны зах зээлд 3.7 их наяд төгрөгийн борлогдоогүй орон сууц байгаа аж. Зах зээл дээр ипотекийн зээлийн эрэлт их байгааг мэргэжлийнхэн тайлбарлаж байна. Мөн эрэлт талаасаа жилд ойролцоогоор 23 мянган орон сууц борлогддогийн 12 мянга нь шинэ орон сууц гэнэ. Шинэ орон сууцны эрэлт сүүлийн жилүүдэд өсөж байгаа нь мөн л ипотекийн зээлтэй холбоотой юм байна. Тодруулбал, ипотекийн зээл олгосноос хойш шинэ орон сууцны нийлүүлэлт 20 хувиар нэмэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
600349
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс