ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас “Эрүүл мэнд-Эрхэм баян“ өдөрлөгийг зохион байгууллаа
2019 оны 2 сарын 18
Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албатай хамтран "Гүзээгүй тѳрийн албан хаагч" хѳтѳлбѳрийг эхлүүлсэн байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд "Эрүүл мэнд-Эрхэм баян" өдөрлөгийг зохион байгуулсан байна. Өдөрлөгийн үеэр талууд хамтран ажиллах талаар санал солилцож "Тамхигүй орчин" аянд нэгдэх цаашлаад бусад төрийн байгууллагуудад үлгэрлэн, уриалах тал дээр санал нэгджээ.
ТТАХНЭ-ийн хамт олон хѳтѳлбѳрийн хүрээнд мөрдөн байцаах албанд 800 мянган төгрөгний өртөг бvхий "СУУРИН ДАPАЛТЫН АППАРАТ" суурилуулан бэлэглэж албан хаагчдад эрүүл мэндийн үзлэг, оношлогоо хийж зөвлөгөө өгсөн байна.
Эх сурвалж: ЦЕГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
600311
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс