Цахим тайлангийн e-tax.mta.mn систем хэвийн ажиллаж эхэллээ
Цахим тайлангийн e-tax.mta.mn систем энэ сарын 10-наас эхлэн бүх төрлийн татварын жилийн эцсийн тайланг хүлээн авах үеэр доголдож эхэлжээ. Иймд ТЕГ, ГТСМТТ Улсын үйлдвэрийн газар, Үндэсний дата төвтэй хамтран системийн хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээ авч, шаардлагатай өөрчлөлт болон тохиргоонууд хийсэн байна.
Энэ сарын 12-ны өдрийн 15.00 цагаас хойш тайлан хүлээн авах, илгээх үйлдэл хийж байгаа болно. Системийн ачааллаас шалтгаалж тайлан илгээх, хадгалах үйлдлүүд удаашралтай байна гэж Татварын ерөнхий газраас мэдээлэв.
Цахим тайлангийн e-tax.mta.mn системийг 2011 оноос ашигласан. Одоогийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлагатай тул шинэ хувилбарыг энэ сарын сүүлээс хөгжүүлж, сервер тоног төхөөрөмжүүдийг шинэчилж өргөтгөх юм байна.
Эх сурвалж: ТЕГ
|