Жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсэн нэрийдлээр залилан хийж байна
2019 оны 2 сарын 15
Сүүлийн үед иргэдийн ихээр ордог зарын, автомашин сонирхогчдын групп хуудсаар Boldsaihan Ganbold гэх хаягтай этгээд "Жолооны үнэмлэх гаргаж өгнө, эрх сэргээж өгнө" гэсэн зар тавьж иргэдээс 72,500 төгрөг залилан авах боллоо.
Энэ этгээдэд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа бөгөөд иргэдийг цахим гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхааруулж байна. Хэрэв та ямар нэгэн байдлаар цахим гэмт хэргийн золиос болсон бол цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ-ЫН БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН ТӨВ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
600257
2 эможи
иргэн
2019-02-15 12:01
Замынхан. Өөрсдөө лицензиинхэн цус ойртсон эрдэнэбаатарыг зайлуулаач
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс