Нийтийн тээврийн хуучин автобусуудыг хасч нөхөж хангана

2019 оны 2 сарын 14

Arslan.mn

Нийслэл хотын нийтийн тээвэрт өнөөдрийн байдлаар бүртгэлтэй 1200 гаруй автобус явж байна. Үүний 220-ыг энэ онд үйлчилгээнээс хасч нөхөн хангах талаар Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.

Учир нь дээрх автобуснууд 2007 онд үйлдвэрлэсэн парк ашиглалт дуусч байна. Нийтийн тээврийн том оврын автобуснуудын баталгаат ашиглалтын хугацаа 8-12 жил байдаг ч манайд 12 жил ашиглаж байна. Үүнтэй холбоотойгоор хуучин автобусны утаа агаар, орчинд сөрөг нөлөөлж байгаа. Тиймээс дээрх хэмжээний автобусуудыг нөхөн хангахаас гадна дизель хөдөлгүүрөөс татгалзаж, нийтийн тээвэр агаар, орчинд сөрөг нөлөөгүй, байгалийн шатдаг хий буюу газаар ажилладаг автобусны тоог нэмэхээр ажиллаж байна. Одоогоор ийм 100 автобус нийтийн тээврийн үйлчилж байна. Энэ онд эх орондоо үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүрт хоёр автобусыг туршиж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600230
0 эможи

keyboard_arrow_up