13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүд давж заалдана

2019 оны 2 сарын 14

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, буруутайд тооцон бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн юм. 

Уг шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын өмгөөлөгчид давж заалдах гомдол гаргасан.

Хуульд заасны дагуу хэргийн оролцогч нарт уг гомдол, эсэргүүцлийг танилцуулж, хуулийн хугацаанд хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна. Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Нийслэлийн шүүхэд болох юм байна.

Хэргийг сануулбал, 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг 2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд гарсан.Энэ хэрэгт М.Амарболд, Д.Жавхлан нар гэм буруутай болох нь тогтоогдож, ялаа эдэлж байгаа билээ. 

Харин Д.Жавхлан, М.Амарболд нарын өмгөөлөгчийн зүгээс талийгаач охины биед гэмтэл байхгүй, аман дахь шүд бүтэн байсан гэх мэдээллийг өгдөг. Гэвч хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа шүүх хурлын дараа хэвлэлийнхэнд хэлэхдээ “Шүүхийн дүгнэлтэд аманд үзэгдэх шүд байхгүй гэх өгүүлбэр байдаг. Түүнчлэн охины анус урагдалттай, хамар мурийсан зэрэг олон гэмтэл авсан байдаг. Гэвч эдгээрийг шүүх эмнэлгийн дүгнэлтэд оруулаагүй байсан. Талийгаач охины биеэс цэвэр метилийн спиртээр тооцвол 250 граммтэй тэнцэх хэмжээний спирт илэрсэн байдаг. Гэвч үүнийг хүүхэд байтугай насанд хүрсэн хүн ч 30 минутын дотор ууж чадахгүй” гэх мэдээллийг өгсөн байдаг. Түүнчлэн хэрэг гарсан “Очир” төвийг охиныг амиа алдах нөхцөл байдлаар хангаж өгсөн гэж хохирогчийн талаас үздэг байгаа ба сэтгэл санааны хохиролд зуун сая төгрөг нэхэмжилсэн байсныг шүүх хангаж шийдвэрлээгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
600218
2 эможи

B. Batjargal . HUD Undur nastan .
2019-02-14 11:50
ENE HOER DURAKIIG TSAAZAAR AV . . .
keyboard_arrow_up