НХЭГ: “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ НЬ” төсөл хэрэгжинэ
Монгол улсад ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, эдийн засгийг төрөлжүүлэхэд жижиг дунд бизнесийг хөгжүүлэх нь зайлшгүй байна. Энэхүү үйл явцад хэнийг ч орхихгүй байх буюу нийгмийн бүхий л бүлгүүдийг тэгш хамруулах нь хөгжлийн үндсэн зарчим болж ирлээ. Тиймээс энэ удаад Австралийн Тэтгэлэгт хөтөлбөр болон Зориг сангийн хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн Манлайлал-2019” хөтөлбөрийн оролцогчид эмэгтэйчүүдийн эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцогч байхад нь туслах зорилготой төслийг хэрэгжүүлэх гэж байна.
Зорилго: Бичил болон жижиг бизнестэй эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх чадавхийг сайжруулах замаар эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцогч болоход нь туслах
Төслийн оролцогч: Бичил болон жижиг дунд бизнес эрхлэгч 20 эмэгтэй
Төслийн хэрэгжих хугацаа: 2019 оны 2 сарын 15-аас 4 сарын 15 (2 сар)
Төслийн үндсэн үйл ажиллагаа:
1. Төслийн оролцогч эмэгтэйчүүдэд хувь хүний хөгжил, манлайллын ур чадвар олгох сургалт өгөх
2. Бизнесийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг нь сайжруулах сургалт, семинар,
зөвлөх үйлчилгээнд холбох
3. Олон нийтэд бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, танилын хүрээ, харилцаа
холбоогоо өргөжүүлэх уулзалтууд, туршлага солилцох, танилцах аяллууд зохион байгуулах
4. Хөнгөлөлттэй санхүүжилт, зээлийн эх үүсвэр рүү холбогдох боломжуудыг танилцуулах
5. Борлуулалтын сувгуудтай холбож өгөх
Төслийн оролцогчдод тавигдах ерөнхий шаардлага:
Бичил болон жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэй (жилийн борлуулалтын орлого 100 сая төгрөгөөс доош)
Өөрийгөө хөгжүүлэх, бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй байх
Төслийн хүрээнд зохион байгуулах бүхий л арга хэмжээнд оролцох боломжтой (7 хоногт доод тал нь 5 цагийг зарцуулах)
Төсөлд хэрхэн хамрагдах:
Хэрэв та манай төсөлд хамрагдан өөрийгөө хөгжүүлж, бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй бол сонгон шалгаруулалтын анкетыг бөглөн, эрхэлж буй бизнесийн товч танилцуулгын хамт
jamsrangerelmaa@gmail.com, enkhee.sa@gmail.com хаягуудаар ирүүлнэ үү.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР
|