С.Эрдэнэбат: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагийн нэг доллар болгож нэмэгдүүлнэ
МҮЭХ-ний 3 дугаар зөвлөлийн хурал болж байна. Монголын Үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарсан. 2018 онд ямар ажлууд хийсэн 2019 онд ямар ажлууд дээр анхаарах талаар хэлэлцэж байна.
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
МҮЭХ 2018 онд нилээд олон асуудлыг хүчтэй тавьж, шаардлага санал хүргүүлж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлж ажилласан. Тэтгэврийн насыг эрэгтэй 65, эмэгтэйг 60 болгох 5 насаар нэмэх асуудлыг бид эсэргүүцсэний үр дүнд Засгийн газар цуцалсан.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 цагийн 1 доллар орчим 2019 онд 320 мянган төгрөг, 2020 онд 420 мянга болгохоор шийдвэрлэсэн. Мөн төрийн албан хаагчийн цалинг сүүлийн 4 жилд нэмэгдээгүй. Олон Засгийн газар дамжсан асуудлыг бид санал шаардлага тавьж, 15-30 гаруй хувиар нэмэх шийдвэр гаргуулж чадсан. Үүнээс гадна Тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. 2019 ондоо МҮЭХ хийх ажил их байна. Татвар хөнгөлөлтийн асуудал, тухайлбал НӨАТ буцаан олголтыг нэмэгдүүлэх, ХАОАТ-ыг хөнгөлөлтүүдийг нэмэгдүүлэх, орон сууцны буцаалтыг нэмэгдүүлэх, аж ахуй нэгжийн болон татваруудын талаар бид тодорхой саналуудыг хүргүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: Гэрэл зургийн:MPA.MN
|