2019 оныг “Залуучуудын оролцоотой-Эерэг өөрчлөлтийн жил” болгон зарлалаа
Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас 2019 оныг “Залуучуудын оролцоотой-Эерэг өөрчлөлтийн жил” болгон зарлаж, “Эерэг өөрчлөлт” аяныг эхлүүллээ.
Аяны хүрээнд нийслэлийн Тээврийн газар, “Эерэг Тэмүүлэл” НҮТББ-тай хамтран нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, стандартыг мөрдүүлэх, жолооч нарын сахилга хариуцлага, харилцааны соёлыг сайжруулах зорилгоор “Хандлага, харилцааны ур чадвар” сэдэвт сургалтыг өнөөдөр "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ийн 1 дүгээр баазын 320 жолоочийг хамруулан зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуйн нэгж, байгууллагын 1680 жолоочийг хамруулан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.