Хан-Уул дүүргээс чонотой андуурч барьсан нохойг эзэнд нь өгчээ
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт уулнаас чоно бууж орж ирсэн тухай мэдээлэл цахим хуудсаар тархаад байсан. Тэгвэл уг чоно хэмээн андуурсан амьтан нь “Хаски” үүлдрийн нохой болохыг тогтоожээ.
Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын дарга Б.Эрхэмбаяр “Хотод чоно орж ирлээ гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас хүлээн авсан амьтныг МУИС-ын Биологийн тэнхимээр тодорхойлуулав. Өнгө зүсээрээ чонотой төстэй боловч толгой, хоншоор, нүдний өнгө, сарвуу зэргийг үндэслэн нохой болохыг тодорхойлсон байна. Энэ явцад БЗД-ийн иргэн Б-ийн зүгээс 2018 оны 9 дүгээр сард алдсан нохойн зураг нь олон нийтийн сүлжээнд тавигдсаны дагуу манай байгууллагад хандсан юм. Нохойтойгоо авахуулсан зураг, нохойны эзнээ таньж буй байдал, бичгээр гаргасан хүсэлт зэргийг нь үндэслэн саяхан хүлээлгэн өгчээ.