Нэмэлт тэжээл өгснөөс болж хурдан морьд үхжээ

2019 оны 2 сарын 12

СААЛИЙН ҮНЭЭНИЙ ТЭЖЭЭЛ ӨГСНӨӨС НАЙМАН МОРЬ ҮХЖЭЭ

Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд хурдан удмын найман морь үхэж, мал эмнэлгийн байгууллага газар дээр нь очиж шинжилгээ авсан байна.
Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш “Хурдан удмын морь үхсэн талаарх мэдээлэл энэ сарын 8-нд манайд ирсэн. Дуудлагын дагуу манай мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, шинжилгээ авч лаборатори руу явуулсан. Шинжилгээний хариу гараагүй байна. Одоогийн байдлаар нэг айлын найман морь үхсэн. Морьд үхсэн шалтгааныг урьдчилсан байдлаар нэмэлт тэжээлтэй холбоотой гэж үзэж байна.
Учир нь саалийн үнээнд өгдөг нэмэлт тэжээлийг морьдод өгсөн байсан. Мөн тунг нь хэтрүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл, морьд халдварт өвчнөөс болж үхээгүй, тэжээлийн хордлогоос болж үхсэн байх магадлалтай. Гэхдээ шинжилгээний хариугаар тодорхой болно” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600107
0 эможи

keyboard_arrow_up