ШУУД: Хоёр гараа хөлдөөсөн гэх хүү хурдан морь унаагүй, ахдаа туслаж байгаад гараа хайрчээ

2019 оны 2 сарын 11

Arslan.mn

Сар шинийн баяр, амралтын өдрүүдээр орон нутагт хурдан морины уралдаан зохион байгуулагдаж, уралдаанч хүүхэд хоёр гараа хөлдөөсөн талаар мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

"Хүүхдийг томуу томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 1-н хүртэл тоглоомын төвүүдийг хязгаарлах хотын даргын захирамж гараад байна. Мөн хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх урьдчилан сэргийлэх ажлыг ГБХЗХГ-аас зохион байгуулсаар байна. 

Хэнтий аймгийн Биндэр суманд хурдан морины сунгаа зохион байгуулагдаж, хүүхэд хоёр гараа хөлдөөсөн хэрэг гарсан эсэх талаар тодруулахад Хэнтий аймгийн Засаг даргаас ямар нэгэн уралдаан болоогүй талаар албан тоотыг өнөөдөр манайд ирүүлсэн" гэв.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар:  

Arslan.mn

"Техник технологийн хөгжил зарим төрлийн гэмт хэрэг мэдээлэгддэг давуу тал бий болсон.  Нөгөө талаас ташаа мэдээлэл тархах боллоо. Үүний нэг жишээ нь олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа мэдээлэл юм. Тухайн хүүхэд шинийн 1-нд золголт хийж байгаад саахалтын айлд ахынх нь мотоциклын шатахуун дууссан тул ах руугаа гар чийдэн бариад явсан байна. Энэ үеэр гар нь хайрагдсан тул маргааш нь сумынхаа эмнэлэгт үзүүлж, анхан шатны тусламж авсан байна. Тэр үед сумын эмч нь шаардлагатай бол хотын эмнэлэг явах шаардлагатай бол явуулна хэмээсэн байна. 

Ингээд золголт хийхээр вагонд явж байхад нь зөвшөөрөлгүйгээр зураг авч, ташаа мэдээлэл тараасан байна. 

Тухайн хүүхдийн ээжтэй холбогдож тодруулахад, одоо Сэлэнгэ аймагт золголтоор явж байгаагаа хэлээд зөвшөөрөлгүй зураг авч олон нийтийн сүлжээгээр мэдээлэл тараасан хүүгийн найзынх ээжид гомдолтой байгаагаа хэлсэн. Хүүгийн биеийн байдал одоо хэвийн болсон. Удалгүй хүүхдийн ээж болон хүүхэдтэй уулзаж мэдээлэл авна. Бид ээж, хүү хоёртой уулзаж, цаашид ямар арга хэмжээ авах талаар мэдээллэх болно. 

Маргааш Алтанбулаг сумаас аймгийн төв дээр ирэхээр нь хүлээн авч уулзаж, эмнэлгийн үйлчилгээнд хамруулж, шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн эмнэлэгт зуучлан ажиллах болно. 

Хүүхэд зургаан настай, Хэнтий аймгийн төвийн ойролцоо сумын сургуулийн нэгдүгээр ангид суралцдаг хүү байсан. Цаашид ийм төрлийн мэдээллийг хариуцлагатай, үнэн зөв эх сурвалжаас авч мэдээллэхгүй бол цаашлаад та өөрөө зөрчлийн тухай хуулиар шийтгүүлэх магадлалтайг хэлмээр байна. 

Засгийн газрын тогтоол гарснаас хойш хурдан морины уралдаан зохион байгуулагдсан мэдээлэл ирээгүй байгаа. Хүүхдийн эрхийн зөрчлийг 108 дугаарын утсанд болон орон нутагт ажиллаж буй хүүхдийн эрхийн байцаагчид хандаарай гэж зөвлөмөөр байна. 

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600093
0 эможи

зочин
2019-02-12 11:19
Үнэн л байгаасай,албан хаагчид худалч шүү
Зочин
2019-02-11 22:05
үнэн байсан ч худлаа гэнэ дээ. чөтгөрийн хүүхдүүд худлыг давтсаар үнэн гэж итгүүлдэг цаг чинь дуусч байгаа шүү.
B
2019-02-11 15:23
АРД ТҮМНЭЭ ДЭНДҮҮ ДОРОМЖИЛОЖ БАЙНА ДАА ТА НАР. ЮМ Л БОЛ ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ!!! !!!
keyboard_arrow_up