Сар шинийн баяраар ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД 11268 дуудлага, мэдээлэл иржээ

2019 оны 2 сарын 11

Arslan.mn

Арвандолоодугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 02 дугаар сарын 11-ний өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэн ажилласан байна.

Энэ хугацаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагаа, улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал Улсын хэмжээнд 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 02 дугаар сарын 11-ний өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд нийт 11268 дуудлага, мэдээлэл хүлээн авч ажиллажээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 361, зөрчлийн шинжтэй 10907, үүнээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 4278, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 1944, Зөрчлийн тухай хууль зөрчсөн 4685 дуудлага мэдээллийг бүртгэлжүүлэн зохих шалтгалтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна гэж Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600064
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up