Барилгын сургалт, хөгжлийн академи сургалтын гэрчилгээгээ гардлаа
Барилгын сургалт, хөгжлийн академи /БСХА/ нь барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллага, ажилтнуудын мэргэжлийн чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах чиглэлээр байгуулагдсанаас хойш 3 жил болж байна. Энэ хугацаанд тус академи барилгын салбарын удирдах ажилтны болон чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байсан бол өдгөө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт явуулах эрхтэй болжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны энэ сарын 15-ны хурлаар тус академид дээрх сургалтыг зохион байгуулах эрхийг олгож, гэрчилгээг гардуулсан байна.
Ирэх сараас барилгын салбарын “Аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч эздийн сургалт”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт”, “Барилгын нийт ажилтны сургалт”-ыг тус тус зохион байгуулах юм байна.