Битүүний өдрөөс шинийн 6-нийг дуустал Улаанбаатар-Дархан чиглэлд рейлбус үйлчилнэ
2019 оны 1 сарын 31
Сар шинийн баярын өдрүүдэд УБТЗ-аас иргэдэд үйлчилгээгээ ойртуулан түргэн шуурхай үйлчлэх үүднээс Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын хооронд рейлбус явуулахаар болжээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 04-10-ныг дуустал Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Дарханы чиглэлд 961, 962-р галт тэрэг буюу рейлбусыг нэмэлтээр явуулах аж.
Улаанбаатар-Дарханы чиглэлд дээр дурдсан өдрүүдэд рейлбус 09.00 цагт хөдөлж 13.10 цагт Дарханд ирнэ. Харин Дарханаас 13.45 цагт хөдөлж Улаанбаатар хотод 18.18 цагт хүрэх юм байна.
Зорчих тасалбарын үнэ Улаанбаатар-Дархан, Дархан-Улаанбаатар чиглэлийн рейлбус том хүн 14.600 төгрөг, хүүхэд 6400 төгрөг байх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
599879
4 эможи
Zochin
2019-01-31 16:44
Zuunharaa hed ve?
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс