Агаарын бохирдлын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна

2019 оны 1 сарын 30

Агаарын бохирдлын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах зарын дагуу иргэд, ААН-үүд оролцох саналаа ирүүлсэн байна.

Arslan.mn

Өөрсдийн саналаар хоёр компани бүтээгдэхүүнээ танилцуулж, мөн хоёр иргэн бичгээр саналаа ирүүлснийг Байнгын хорооны дарга уншиж танилцуулж байгаа юм.

Энэ үеэр сансрын станцыг халаадаг технологиор гэр, байшинг халаах технологи бүтээгээд буй ААН-ын төлөөлөл н.Даваа: Сүүлийн 10 жилийн турш энэ технологио зарах гэж яваа би өнөөдрийн хүртэл  улсад нэг сая төгрөгийн бүтээгдэхүүн зараагүй.

150 сая төгрөгийн тендерт ялаад ажлаа хийх гээд очихоор 80 саяыг нь нэхдэг. Том дарга  нар манай технологитой танилцаад болгоё, бүтээе гээд явдаг ч эргээд таг чимээгүй алга болчихдог. Түрүүн танилцуулга хийсэн УИХ-ын гишүүн Баатарбилэг очиж байсан. Тэрбишдагва гишүүн очноо л гээд байгаа" хэмээн ярив.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Агаарын бохирдлын асуудлаар зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсголын үдээс хойших хуралдаан эхэллээ.

Үдээс хойших хуралдаан Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангийн мэдээллээр эхэлж, үргэлжлүүлэн Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг аудитын тайланг танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599846
0 эможи

keyboard_arrow_up