ФОТО: СЗХ-оос “Санхүүгийн зах зээлийн тойм”-ыг танилцууллаа

2019 оны 1 сарын 29

Санхүүгийн зохицуулах хорооноос улирал тутам үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны зах зээлийн тоймыг танилцуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийлээ.

Хэвлэлийн бага хурлаар санхүүгийн салбарын 2018 оны жилийн эцсийн үзүүлэлтийг танилцуулав. 

Arslan.mn

Даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны салбарын нийт хөрөнгийн хэмжээ 2018 оны жилийн эцсийн байдлаар өмнөх оны мөн үеэс 33.5 хувиар өсөж, 1.8 их наяд төгрөгт хүрсэн бол үнэт цаасны зах зээлийн хэмжээг илэрхийлэгч гол үзүүлэлт болох зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар өсөн 2.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Санхүүгийн дээрх салбаруудын нийт хөрөнгө болон зах зээлийн үнэлгээний нийлбэр дүн 2017 оны жилийн эцсийн ДНБ-ний 16 хувьтай тэнцэж байгааг Хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун танилцуулгадаа онцоллоо. Arslan.mn

Үүний дотор 9.0 хувийг нь үнэт цаасны зах зээлийн үнэлгээ эзэлж байгаа бөгөөд өссөн дүнгээр нийт 210.3 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдсэнээр хөрвөх чадварын үзүүлэлтийг 2017 оныхоос 5.2 хувиар огцом нэмэгдүүлсэн байна. Даатгалын салбарын нийт хураамжийн орлого өмнөх оныхоос 24.3 хувиар, нийт нөхөн төлбөрийн зардал 27.8 хувиар тус тус өсчээ. Банк бус санхүүгийн салбарын чанаргүй зээл 2017 онд нийт зээлийн 12.7 хувь байсан бол 2018 онд 3.1 нэгжээр буурч, зээлийн чанар ихээхэн сайжирчээ. Мөн тус салбарын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирч, зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж 233.8 мянгад, харин нийт харилцагчдын тоо 1.6 сая хүрчээ. Хадгаламж, зээлийн хоршооны салбарт ч ялгаагүй зээлийн чанар сайжирсаар байгаа бөгөөд 2018 онд нийтдээ 5.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Хэвлэлийн бага хуралд Хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн, Хадгаламж, зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул, Хяналт шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599785
0 эможи

keyboard_arrow_up