Авто ослын улмаас хоёр хүн нас барж, таван хүн гэмтжээ

2019 оны 1 сарын 28

Жилд 500 хүнээ алдахаар олуулаа билүү, бид Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу нэгдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 490 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 377 дуудлагыг хүлээн авч шалгажээ.  Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутагт  хоёр  хүний амь нас хохирч,  таван  хүн гэмтэж, нийслэлд  есөн  хүн бэртэл гэмтэл авсан байна. Ослыг хэлбэрээр нь  авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол  тав, мөргөлдөх хэлбэрээр 18, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр гурван осол тус тус бүртгэгдсэнийг тус албанаас шалгаж буй.  Орон нутагт гарсан ноцтой зам тээврийн хэргээс дурдвал:

  •  Нэгдүгээр сарын 26-ны өдөр 11.00 цагийн орчимд  Булган аймгийн Орхон сумын нутаг, шороон замд H.Porter маркийн автомашин онхолдож ослын улмаас 40 настай эрэгтэй  нас барсан бол 25 орчим насны хоёр хүн гэмтжээ.
  • Мөн маргааш нь буюу нэгдүгээр сарын 27-ний өдөр   Хөвсгөл аймгийн “Хүрэн хад” гэх газар асфальтан замд T.Corolla Rumion маркийн автомашин онхолдож, 25 настай эрэгтэй нас барж, 27-49 насны  гурван хүмүүс гэмтсэн хэргийг  харьяа аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
599769
1 эможи

keyboard_arrow_up