Хуурамч дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна

2019 оны 1 сарын 25

Arslan.mn

Сар шинийг баярыг угтаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр маргаашнаас эхлэн /2019.01.27/ баярын өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлчийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулна.

Уг зохицуулалттай холбоотойгоор иргэдээс улсын бүртгэлийн дугааргүй, хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зөрчил ихээр гаргадаг тул цагдаагийн байгууллагаас иргэдийг хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгслээр болон хязгаарлагдсан дугаартай хязгаарлалт тогтоосон автозамуудад хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Зөрчлийн тухай хуульд зааснаар “Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр”, 14.7.13 дахь хэсэгт зааснаар “Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” арга хэмжээ авах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
599676
1 эможи

keyboard_arrow_up