Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшинг 217900 төгрөгөөр тогтоов
2019 оны 1 сарын 22
Үндэсний Статистикийн хорооноос энэ онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоожээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин 217900 төгрөг болж, өмнөх оноос 19300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин Баруун бүсэд 190700, Төвийн бүсэд 187100, Хангайн бүсэд 194300, Зүүн бүсэд 187600 төгрөгөөр тус тус тогтоожээ.
Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
Эх сурвалж: ҮСХ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
599548
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс