Б.БАЯНМӨНХ: 2018 онд бүртгэгдсэн залилах гэмт хэргээс “Гадаад руу виз гаргаж өгнө” гэсэн хэрэг ихээр үйлдэгдсэн

2019 оны 1 сарын 22

Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 1 дүгээр сарын 21-ийг хүртэл 14 хоногийн хугацаанд “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлье” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэ талаар тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баянмөнхтэй ярилцлаа.

-“Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлье” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байгаа юм байна. Ер нь яагаад заавал энэ аяныг эхлүүлэх болов. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгаас “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлье” гэсэн хэсэгчилсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд тасгийн алба хаагчдын хүчээр, ямар нэг төсөвлөсөн зардалгүй зохион байгуулж байна. Энэхүү хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулах болсон гол шалтгаан нь гэвэл 2017 онд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Залилах” гэмт хэрэг 220 бүртгэгдэж байсан бол 2018 онд “Залилах” гэмт хэрэг 546 бүртгэгдэж 1,4 дахин өссөн тоо мэдээ гарсан. Дээрх тоон үзүүлэлтээс харахад тус гэмт хэргийн өссөн дүнтэй мөн ижил иргэн хохирсон гэсэн үг. Тэгэхээр тус тасгаас ЭХХШТХ, ГХУСТХ, ЦАТХ-ийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хууль сурталчлах, нэг ч гэсэн иргэнийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулж байна.

-2018 онд залилах гэмт хэргийг гаралт 546 болж өссөн гэж ярилаа. Тэгвэл дийлэнх нь ямар залилангийн хэрэг бүртгэгдсэн байна вэ?

Өнгөрсөн 2018 онд бүртгэгдсэн Залилах гэмт хэргүүдээ “Гадаад орнуудын виз гаргаж өгнө “ гэж залилах гэмт хэрэг их бүртгэгдсэн байгаа. Мөн сүлжээний луйвар, мөнгө, санхүүгийн зээл шуурхай, хөнгөлөлттэй зээл олгоно, төсөл тендер авч өгнө, үл хөдлөх хөрөнгө хямд үнээр худалдан борлуулна гэсэн зар мэдээ, сошиал, олон нийтийн сүлжээнд хуурамч хаягаар зар тавьж иргэдийг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг ихээр гарч байна.

-Иргэд маань иймэрхүү олон нийтийн сүлжээ, зард автахгүй, хууртахгүй байхын тулд юунд илүү анхаарах ёстой вэ?

Ард иргэд хамгийн гол нь тухайн зараа сайн нягталж шалгах, тухайн зарын эзэн, аж ахуйн нэгжийн хүмүүстэй очиж уулзах, тухайн аж ахуйн нэгж нь улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх, хэдэн жил тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааг явуулж байгаа зэргийг хамгийн түрүүнд шалгах шаардлагатай байна. Сүүлийн үед залилах гэмт хэрэгт хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс нь Солонгос улсын виз гаргуулахаар бусдад мөнгөө залилуулсан иргэд. Учир нь тэд Солонгос улсад гарч ажил хийгээд өр зээлээ төлнө, эсвэл орон гэр худалдаж авна гэж тооцоод өр зээл тавьж, орон сууц, байгаа хөрөнгөө зарж борлуулан олсон мөнгөө өгч хохирсон дээрээ хохирч байна.

Нэмж хэлэхэд үнэн бодит, хууль ёсны эсэхийг нь нягталсны дараа мөнгөө өгөх, шилжүүлэх үйлдлийг хийх хэрэгтэй байна. Тэрнээс хэн нэгэн танил, ойр дотны хүний ярьсан гоё сайхан яриагаар мөнгө төгрөгөө бусдад өгөхгүй байхыг анхааруулж байна.

-Нэгэнт залилуулсан нь тодорхой болсон үед иргэд хаана хэнд хандах ёстой вэ?

Иргэд мөнгөө бусдад залилуулсан талаар мэдсэн даруйдаа тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гомдлоо өгөх хэрэгтэй.

-“Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд ямар, ямар ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа вэ?

Тус хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд бид БГД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт байгаа 13 хороонд үйл ажиллагаа явуулж буй Банк бус санхүүгийн байгууллага, ломбард, банк болон санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн судалгааг гаргаж залилах болон, бусдын эд хөрөнгийг завших хэргээс урьдчилан сэргийлэх талаар мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлж байгаа. Тухайн мэдэгдлийн мөрөөр хийсэн ажлыг газар дээр нь очиж шалгах ажлыг хийнэ. Аж ахуй нэгжээс гадна харьяа 13 хорооны ИНХ, Засаг даргатай хамтран залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдэд сурталчлах, зохион байгуулах талаар мэдэгдэл, мэдээлэл өгч байна.

Дараагийн нэг ажил нь гэвэл залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ард иргэдэд зөвлөмж, зурагт хуудас бүхий брошурыг энэ төрлийн гэмт хэрэг ихээр гардаг хорооллын төвлөрсөн зах, дэлгүүрийн худалдагч нарт тарааж ажиллаж байна. Мөн 2 төрлийн постер хийж хэлтсийн фэсбүүк группт тавьж тараан ажиллаж байна.

Нэмж нэг ажлыг онцлоход Залилах гэмт хэрэгтэй тэмцдэг мөрдөгч нарыгаа чадавхжуулах, ур чадвараа нэмэгдүүлэх чиглэлээр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгын гэмт хэрэгтэй тэмцэх газраас туршлагатай практикт ажиллаж байгаа алба хаагчдыг урьж авчирч тасгийнхаа алба хаагчдын дунд сургалтыг зохион байгуулж байна. Энэ нь цаашид энэ төрлийн гэмт хэргийг шалгахад мөрдөгч нарт ихээхэн ач холбогдолтой сургалт болж байна.

Эцэст нь хэлэхэд “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг” гэдгийг хэн ч гэсэн мартахгүй байхыг хүсье.

Arslan.mn

Ярилцсан баярлалаа . Танд ажлын өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599529
7 эможи

Ariunaa
2019-01-22 21:58
Zaliluulaad tsagdaad uguhuur tsagdaa baitsaagch ni 2 tald ajildag hergiig guivuulj heregsehgui bolgodog estoi itgeltgui tsagdaa ni iim bolohoor humuus zaliland amtashaad bgaa yum
keyboard_arrow_up