Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна

2019 оны 1 сарын 18

Нийслэлийн тээврийн газраас “Нийтийн зорчигч тээврийн  үйлчилгээний  байдалд хяналт тавих шалгалтын удирдамж”-ийн хүрээнд Автотээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 улсын стандартын хэрэгжилт, тус газрын даргын “Нийтийн тээврийн хэрэгслийн гарааш дугаарын загвар, хэмжээг батлах тухай” А/52 дугаар тушаал, “Нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлийн хаягийн загвар, хэмжээг батлах тухай” А/53 дугаар тушаалуудын хэрэгжилтэд хяналт тавьж, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах  үйлчилгээ үзүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад 2018 оны 12 дугаар сарын 26-наас эхлэн Тээврийн хяналтын хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар ажиллаж байна.

Одоогийн байдлаар Эрдэмтранс ХХК, Атибус ХХК, Автотерминал трейд ХХК, Сутайн буянт ХХК, Блюбус ХХК зэрэг 5 аж ахуйн нэгж, байгууллагын дулаан зогсоол, засварын байр, угаалгын цэг, сэлбэг нөөцийн хангалт, инженер техникийн ажилчдын боловсон хүчний байдал, болон үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүд, түүнд суурилагдсан удирдлага мэдээлэл, цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд өглөөний 05:00 цагаас 10:00 цагийн хооронд  хяналт, шалгалт хийгээд байна.

Шалгалтаар жолоочийн ажлын хувцасгүй, тээврийн хэрэгслийн гэрэл дохио дутуу, чиглэлийн хойд болон хажуу хаяггүй, гадна болон дотор цэвэрлэгээ хийгдээгүй, суудлын бүрээс бохир зэрэг зөрчлүүд гарахаас урьдчилан сэргийлж, угаалга цэвэрлэгээ хийлгэн зөрчил дутагдлыг арилгуулж үйлчилгээнд гаргасан байна.

Иймд тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хийсэн хяналт шалгалтын дүнг үндэслэн Автотээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хүрээнд ЗӨВЛӨМЖ хүргүүлэн ажиллаж байна.

Энэхүү хяналт шалгалт нь удирдамжаар батлагдсан хуваарийн дагуу 2018 оны 3 дугаар сарыг дуусталх хугацаанд хийгдэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 19 аж, ахуйн нэгж байгууллага хамрагдана.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
599426
1 эможи

keyboard_arrow_up