НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол 2019 оны нэгдүгээр сарын 20-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Та 2018 оны 12 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээрэй.
Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 225,000,000 төгрөг аж.
Тохирлын үеэр Азтан болсон хүмүүс хонжвороо заавал баталгаажуулах ёстой.
Хонжворын мөнгөө авах хүсэлтээ баталгаажуулаагүйн улмаас авч чадахгүй уддаг. Иймд хүсэлтээ хэрхэн баталгаажуулах заавар видеог татварын газраас хүргэж байна.
Зааврын дагуу баталгаажуулсан тохиолдолд таны хонжворын мөнгө ажлын 20 хоногт багтан шилжих юм.