БАЯРТ МЭДЭЭ: Сүхбаатар дүүргийн 9-р хорооны ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН ИРГЭД шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

2019 оны 1 сарын 17

Arslan.mn

Нийслэл Улаанбаатар хотын хамгийн том тулгамдсан асуудал бол утаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэх том гарц бол гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөлтийн ажил юм. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хийгдсэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шинэ дэлхий телевизийн зүүн урд байрлах 15 давхар орон сууцны  2 блок 154 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, газраа чөлөөлсөн иргэд шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг, “Монтед констракшин” компаний гүйцэтгэх захирал н.Энхболд, газраа чөлөөлсөн айл, өрх, иргэд болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

Arslan.mn

Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын томоохон ажлууд ид өрнөж байна. Зам гүүрний бүтээн байгуулалтын ажлууд, гэр хорооллыг дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулган шинээр орон сууц барих гэх мэт олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа.

 Улаанбаатар хотод 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдаж байна. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжиж дуусвал 89980 гаруй айл өрх орон сууцанд орох юм. Саяхан бид Монгол улсын Хөгжлийн банктай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, ашиглалтын шаардлага хангахгүй хуучны барилгыг буулган шинээр барих төслүүдийг санхүүжүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ төслийг  Хөгжлийн банк 200 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлнэ.

Одоогийн байдлаар бид гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 1,712 нэгж талбарын газрыг чөлөөлж, 7,227 айлын орон сууц ашиглалтад оруулан, агаарын бохирдлын эх үүсвэр болж байсан 5,001 айлын янданг буулгаад байна. Үүнээс 2018 онд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2,030 айлын орон сууц ашиглалтад орсон.

Өнөөдөр ийнхүү ашиглалтад орж буй 154 айлын орон сууцны барилгыг сэтгэл зүтгэл гарган, чанарын өндөр түвшинд сүндэрлүүлсэн НГХДБГ, төсөл хэрэгжүүлэгч “Монтед констракшин”  ХХК-ий хамт олонд ажлын амжилт хүсье.

“Монтед констракшин” ХХК-ий гүйцэтгэх захирал н.Энхболд:

Arslan.mn

Манай компаний хувьд 2014 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ү хэсэгчилсэн талбайн 4,8 га газарт 1200 айлын орон сууцны бичил хорооллын төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд 420 айлын 12-15 давхар орон сууцны барилгуудыг ашиглалтад оруулсан. Мөн 40 гаруй айлын хашааны газрыг бүрэн чөлөөлж, оршин суугчидыг тохилог орон сууцаар ханган ажиллаж байна. 2019 онд 140 айлын 2 блок бүхий 15 давхар барилга барихаар хашааны газрыг бүрэн чөлөөлж бэлтгэл ажлуудаа ханган барилга угсралтын ажлыг ирэх 4 сараас эхлүүлнэ. Бидний төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй НЗДТГ, НГХДБГ болон шинэ байрныхаа түлхүүрийг гардан авч байгаа иргэдэд баярлалаа гэж хэлмээр байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
599389
4 эможи

keyboard_arrow_up