Хотын даргад нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул дахин санал хураалт явуулахаар боллоо

2019 оны 1 сарын 16

Arslan.mn

НИТХ-ын өнөөдрийн хуралд ирвэл зохих 45 төлөөлөгчөөс 43 нь оролцож байна. 

Саналын хайрцгийг хурлын танхимын хажуугийн хүндэтгэлийн танхимд байрлуулж, төлөөлөгчид очиж саналаа өгөх бөгөөд төлөөлөгчдийн 50+1 хувийн санал авсан нэр дэвшигч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болох юм. 

Тэгвэл сая явуулсан нууц санал хураалтад НИТХ-ын 43 төлөөлөгч оролцож, хоёр нэр дэвшигч тэнцүү буюу 21, 21 төлөөлөгчийн санал авч, нэг хуудсыг хүчингүйд тооцжээ.

Хүчингүйд тооцсон саналын хуудаст С.Амарсайхан нэр дэвшигчийн нэрийг дугуйлсан байсан хэдий ч саналын хуудсын булан дээр өөр тэмдэглэгээ хийсэн тул хүчингүйд тооцсоныг Тооллогын комиссын дарга Ч.Сандаг-Очир хэллээ.

Ингээд санал тэнцсэн тул дахин санал хураалт явуулахаар болов.  

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599343
0 эможи

нийслэл

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up