Э.Бат-Үүл: НИТХ-ын бүлгийн дарга нь намын тогтоол уншсаныг гэмт хэрэг гэж үзэж байна
НИТХ-ын үйл ажиллагаанд НИТХ, түүний бүтцийн байгууллагууд л оролцдог. НИТХ дахь МАН-ны бүлгийн дарга Р.Дагва нь намын удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг сая уншлаа. Бүр тогтоол шүү, зүгээр нэг зөвлөмж ч биш. Тогтоолоороо энэ хүнийг нэр дэвшүүлнэ ээ гээд. Энэ бол эрх зүйт ёстой, ардчилсан улс оронд гэмт хэрэг. НИТХ-ын дотоод үйл ажиллагаанд намын байгууллага оролцоно гэдэг бол гэмт хэрэг. Үндсэн хуулиараа ч хориотой зүйл. Тиймээс бид нарыг иргэдийн төлөөлөгч гэж нэрлэдэг. Намын гишүүн гэж нэрлэдэггүй. Бид үүнийг тууштай эсэргүүцэж байгаа. Учир нь 1990 онд хийсэн ардчилсан хувьсгалын гол утга нь нам төрийг удирдахгүй ээ, төр өөрийн бүтцийн байгууллагаараа дамжуулж л үйл ажиллагаа явуулна. Сүүлийн үед хараад байхад нам төрийг удирдаад байна. Ард түмэн, иргэдээсээ сонгогдчихоод тэдний төлөөлөл болохгүй намын төлөөлөл болж гүйгээд байна. Нам бол сонгууль нэр дэвшүүлэгч субьект. Одоо нэр дэвшигчид ямар асуудал тавихыг харья. Мөрийн хөтөлбөрийг нь харья. Хийх ажлыг нь харж байж саналаа хураана. Тэгэж л үнэлнэ.