ФОТО: НЦГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв мэдээлэл хийлээ

2019 оны 1 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн Цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран гэмт хэргийн нөхцөл байдал, дохиолол хамгаалалт, камержуулалт, гэрэлтүүлгийн асуудлаар болон “Security Expo 2019”-ийн талаар мэдээлэл хийлээ. 

Харуул болон дохиолол хамгаалалт, холбооны техник технологийн хөгжлийг олон нийтэд танилцуулах "SECURITY EXPO-2019" үзэсгэлэн хамтын ажиллагааны өдөрлөгийг Буянт Ухаа Спорт  ордонд 2019 оны 1-р сарын 18-21ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
  Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах уг үзэсгэлэнг Нийслэлийн Цагдаагийн газар, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн дэмжлэгтээгээр “Аюулгүй ирээдүйн төлөө” уриан дор  анх удаагаа зохион байгууна.
“Security Expo 2019” үзэсгэлэнгийн гол зорилго нь олон нийтэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн сүүлийн  үеийн дэвшилт, гэрээт харуул хамгаалалтын ололт амжилтыг бодитойгоор таниулан сурталчилах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, ард  иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулаж цаашлаад  аюулгүй байдлыг нь хангахад оршино.
   Үзэсгэлэнгийн үеэр
-    Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулж буй байгууллага
-    IT, Программ хангамж
-    Дохиолол хамгаалалт, камержуулалт
-    Бие хамгаалах урлаг болон бялдаржуулах төвүүд оролцон                                                                                                              өнөөгийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр ашгийг тодорхойлж, зохион байгуулах хорооны нэрэмжит салбарын шилдгүүдийг тодруулах юм.
 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599322
0 эможи

keyboard_arrow_up