СТАТИСТИК: Өнгөрсөн онд 78,993 хүүхэд шинээр мэндэлжээ
Монгол Улс 2018 онд 78,993 шинэ иргэнээ өлгийдөн авчээ. Тэдний 98.1 хувь эх орондоо, 1,465 нь гадаадад төрсөн байна.
Өнгөрсөн онд төрсөн хүүхдийн тоо 2017 оныхоос 4.3 хувь буюу 3,259-өөр нэмэгдсэн гэсэн үг. 1,000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.6 пунктээр нэмэгдсэн бөгөөд Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Орхон аймаг болон Улаанбаатар хотод улсын дунджаас өндөр байна.
Харин нас баралт 2017 оноос 9.6% буюу 1,518-аар нэмэгджээ. 1,000 хүнд ногдох нас баралт улсын хэмжээнд өмнөх оноос 0.4 пунктээр өссөн бөгөөд хүн амны ердийн цэвэр өсөлт 0.2 пунктээр нэмэгдсэн байна. Ийнхүү 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улс 3.2 сая иргэнтэй боллоо. Хүн амын өсөлт Улаанбаатар хотоос гадна Баян-Өлгий, Говьсүмбэр, Ховд, Орхон аймагт улсын дунджаас өндөр байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ :MPA.MN
|