Хотын даргыг томилох асуудлыг НИТХ нэгдүгээр сарын 16-нд хэлэлцэнэ
2019 оны 1 сарын 11
НИТХ-ийн Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж үндсэн хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын Захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэх ээлжит бус хуралдааны товыг хэлэлцсэн нь тэргүүлэгчдийн зүгээс нэлээд шүүмж дагуулжээ. Ингээд томилгооны асуудлыг хэлэлцэх ээлжит бус хуралдааныг ирэх лхагва гараг буюу нэгдүгээр сарын 16-ны өдрийн 9:00 цагт эхлүүлэхээр тогтсон байна.
МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад дэмжсэн ч томилгооны асуудлыг хэлэлцэх байсан 12-р сарын 28-ны хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хойшилсон юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ: MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
599132
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс