Махны экспорт нэмэгдэх нь нийслэлчүүдийн эмзэг цэгийг хатгана

2019 оны 1 сарын 10

Arslan.mn

Махны үнэ өссөн ойрын өдрүүдэд нийслэлчүүдэд мах гэж ярихаар л эмзэг цэгийг нь хатгаж буй үед салбар яамныхан нь улам доргиосон мэдээлэл хийсэн бололтой.

Тодруулбал, Монгол Улс мах, махан бүтээгдэхүүний экспортоо эрс нэмэгдүүлэх боломжтой хэмээн өчигдөр ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс махны экспортоо жилд 180 мянган тоннд хүргэх боломжтой гэж тэрбээр үзжээ.

Монгол Улс бол бэлчээрийн мал аж ахуй хөгжсөн дэлхийн цөөхөн орнуудын нэг. Өнгөрөгч 2018 оны байдлаар 66,4 мянган толгой мал тоолуулжээ. Түүнчлэн 1-12 дугаар сард мах, махан бүтээгдэхүүний экспорт 54,9 мянган тоннд хүрсэн нь 1998 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж чаджээ. Харин өмнөх буюу 2017 онд манай улс нийтдээ 26,8 мянган тонн мах экспортолсон гэхээр хоёр дахин бага байсан гэсэн үг юм. Тэгвэл 2016 онтой харьцуулбал экспортын хэмжээ гурав дахин нэмэгдсэн байна.

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг ч тухайн үед Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх зорилгоор ойрын жилүүдэд махны экспортоо 10 дахин нэмэгдүүлэх бодолтой байгаа гэж мэдэгдэж байсан билээ.

Мал аж ахуй бол Монгол Улсын эдийн засгийн гол тулгуурын нэг мөн. Энэ салбараас хүн амын бараг 40 хувь нь хамаардаг болохоор махны экспорт нэмэгдэх нь сайн талтай.

Харин үүнийг дагаад цалин, тэтгэвэр муу нийслэлчүүд л үнэтэй мах авбал ав, үгүй бол гадагш нь гаргалаа шүү гэсэн дэнс, сонголт дээр л үлдэх бололтой. Тийм ч учраас махны үнэ, экспорт гэдэг малчдад сайхан мэдээ боловч хүн амын тал хувийг бүрдүүлдэг нийслэлчүүдийн хувьд цэлмэг тэнгэрээс аянга ниргэхтэй адил зүйл байж мэдэх юм. 

Нөгөөтэйгүүр үүнийг дагаад хөдөөгөөс хот руу чиглэх шилжилт хөдөлгөөн багасч, утаа униар ч дарагдах юм уу, хэн мэдлээ. 

Гэрэл зургийг: MPA.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599052
1 эможи

Зочин
2019-01-11 01:51
малчид тэгээд эх оронч нэр зүүх гэж муу шулаач ченжүүддээ махаа өгөх үү? хятадуудад өгөх үү? аль нь бэ?
keyboard_arrow_up