Авто худалдааны төвийг авто вокзал болгоно

2019 оны 1 сарын 08

 Arslan.mn

   Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь автохудалдааны төвийг гаднаа 150 автомашины зогсоол, дотроо 700 лангуутай битүү зах, улмаар зорчигч тээврийн автовокзал байгуулах шинэчилсэн төлөвлөгөөг НИТХ-аас батлав.

Битүү захад сэлбэг хэрэгсэл, авто эд анги борлуулахаас гадна оношлогоо, авто дром, залуусын соёлын төв, төмөр замын ачиж, буулгах гаалийн хяналтын талбай мөн байгуулна. Ингэснээр 2022 онд 11 мянган ажлын байр бий болж, улсад 72 тэрбум төгрөгийн татвар бүрдүүлэх тооцоог хийгээд байна. Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Шувуут нуур” экологи амралтын хүрээлэн байгуулах аж. 

Худалдааны төвд зогсоол, газар эзэмшиж, өмчилсөн иргэд, аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. НИТХ-ын Тэргүүлэгчид ил зогсоолын тоог анхны төлөвлөлтөөс цөөрүүлэхгүй байхыг үүрэг болгон хэсэгчилсэн төлөвлөлтийг баталлаа.

Өнөөдрийн байдлаар авто худалдааны төвийн 130 га талбайд 72 байгууллага үйл ажиллагаа явуулж, 2500 орчим машин худалдахаар байршуулааад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598986
2 эможи

ммм
2019-01-09 00:17
хөдөө ажлаад гэртээ ирдэг хүмүүст их хэцүү байдаг шүү автобус унаа сайн зохицуулаарай олон дамждаг удаан хүлээдэг юм битгий болгочихоорой амьдрахад, ирж очиход хүндрэлтэй битгий болгоорой доо
keyboard_arrow_up