Хүн амины гэмт этгээдийг 24 цагийн дотор илрүүлжээ

2019 оны 1 сарын 08

Arslan.mn

Цагдаагийн байгууллагын 102 утсанд уржигдар буюу /2019.01.06/-ны  23:00 цагийн орчимд "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гандангийн гудамжны үзүүрт хүн хэвтэж байна” гэсэн мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар шалгалт явуулахад Төв аймгийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай А гэгч нь гаднын нөлөөтэй нас барсан байжээ. Улмаар цагдаа нар шуурхай ажиллаж  хэргийг үйлдсэн сэжигтнийг 24 цагийн дотор саатуулжээ. Уг гэмт хэргийг үйлдсэн этгээд нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 13 дугаар гудамжинд оршин суудаг, 28 настай Е гэгч болох нь тогтоогдсон аж.

Тэрбээр хохирогчийн эд зүйлсийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боомилж амь насыг нь хохироосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
598979
1 эможи

keyboard_arrow_up